УДЭТ-ын хамт олон жил бүр ахмад уран бүтээлчдээ алдаршуулах, эргэн сануулах зорилгоор “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд маргааш Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн “Г.Гомбосүрэн” баримтат кино нээлтийг хийх юм байна.Энэ жил гавьяат жүжигчин Л.Лувсан 110 жил, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 100 жил, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун 100 жил, Ардын жүжигчин Б.Лоовой 100 жил, Соёлын тэргүүний ажилтан Д.Байдий 100 жил, З.Цэвэгдорж 100 жилийн ой давхцаж байна. Мөн Ардын жүжигчин А. Очирбат 90 жил , Соёлын тэргүүний ажилтан Ц.Нацагням 80 жил, С.Цэрэндорж 80 жил, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан Ё.Гантөмөр,Ч.Ранаажав, О.Итгэл, Х.Нансалмаа нарын 70 насны ой тохиож байгаа юм.
Эх сурвалж: Polit.mn