2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Зулын 25 буюу зул өргөх ёсон
ZMS.MN
2018-11-30 17:56
 
1 мин
0
хуваалцах
2
үзсэн
Л.ХЭРЛЭН
Монголчуудын “Зулын 25” хэмээн нэрлэж ирсэн Богд ламын дүйчин өдөр энэ ням гаригт тохиож байна. Энэ өдөр монголчууд хэзээнээсээ зул өргөж, буяны үйлд шамдаж ирсэн уламжлалтай. Юуны өмнө зул өргөх нь маш нарийн утга учиртай юм. Зулыг өргөхийн гол шалтгаан нь Бурхадын мэлмийг баясгахад оршдог. Бидний өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг гэж үздэг байна. Иймд зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ гэсэн учир ерөөлтэй юм. Зулын голыг хийх үедээ “Эрхэм гурван эрдэнэ”-д залбирал одуулна. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх төдийд шар тосыг хийнэ. Зулыг хүжээр асаана. Энэ нь тогтсон ёс юм. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгү. Мөн зулны голыг ороох үед шүлсээ хүргэж болохгүй. Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй учир ариун байхыг санаарай. Зулыг өргөхдөө “Ума хум” хэмээх тарнийг гурван удаа урин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж дүрслэн бодно. Зулыг үлээж унтрааж болохгүй. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөх эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хураана. Зулын 25-нд болон сар бүрийн шинийн 8, шинийн 15-ны дүйчэн өдрүүдэд зул өргөж буян үйлдвээс энэ болоод хойт насны буян хэмжээлшгүй их гэж шашны номд үздэг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
Тэнгэрийн тойрог, дүүжин тээвэр хоёр ийм ялгаатай
2020-03-18
Б.Атарбаяр: 13 км давхар зам улсын хөгжлийг харуулна
2020-03-17
А.Баттүшиг: Л.Наранбаатарыг эдийн засагч хүн гэхэд эргэлздэг
2020-03-13
Л.Наранбаатар: “Страто” компани болон З.Энхболдыг шалгуулна
2020-03-13