Д.АРИУН
Уолт Диснейн хүүхэлдэйн киноны хамгийн алдартай баатрын дүр болох Микки Маусын төрсөн өдөр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-нд тохиож байна. Хүүхэлдэйн киноны саарал хулгана 90 нас хүрч байгаа юм. Диснейн гол баатар 1928 оны энэ өдөр дэлгэцнээ анх гарч, түүнээс хойш дэлхий даяар хамгийн алдартай дүр болжээ. Микки Маус нь Холлиудад хүүхэлдэйн дүрүүдээс хамгийн анх алдраа баталгаажуулж, 1978 онд “Алдрын од”-ын эзэн болж байсан билээ.
Микки Маус хувцас загварын ертөнцөд ч ихээхэн алдартай. Диснейн хүүхэлдэйн баатрын зурагтай хүрэм, футболок, жийнс, гоёл чимэглэл 1980-аад оны үед алдрын оргилд хүрсэн төдийгүй дараа нь загварын ертөнцөд “хувьсгал” хийхэд ч үлэмж хувь нэмрээ оруулжээ. Ялангуяа сүүлийн арав гаруй жил хүүхэлдэйн киноны хулгана загварын ертөнцийн хамгийн эрэлттэй дүрслэл хэвээр байна.
Микки Маусын зурагтай хувцаснууд нь зөвхөн хүүхэд багачуудын сонголт биш. Алдартнууд ч түүнээс татгалздаггүй аж. Супер модел Ирина Шейкийн өмссөн Микки Маусын зурагтай цамцнуудыг зургийг ЕLLE сэтгүүлийн сонголтоор толилуулж байна.
Төрсөн өдрийн мэнд хүргэе Микки Маус.
Эх сурвалж: www.polit.mn