Х. Оюунболд
ОХУ-ын Шинжлэх ухааны академи, “Роскосмос” сансрын компани хоёр долоо хоногийн дотор сарыг эзэмших хөтөлбөрийг танилцуулах ёстой гэж тус байгууллагын захирал Дмитрий Рогозин “Спутник” агентлагт ярьжээ. Тэрээр “Энэ хоёр байгууллагын хариуг хүлээж байна. Ойрын хоёр долоо хоногийн дотор тэд бидэнтэй холбоо барих ёстой. Үүний дараа бид сартай холбоотой ажлыг танилцуулна” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн зууэы 1960 оны үеэр АНУ далайцтайгаар хэрэгжүүлэхийг зорьж байсан даалгавар гэж онцлов. Гэхдээ ОХУ зөвхөн саран дээр буух биш. Сарны гадаргуу дээр хүн амьдарч болох бааз байгуулахыг зорьж байна гэв. Иймээс ОХУ сартай холбоотой төслийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Дмитрий Рогозин өнгөрсөн аравдугаар сарын эхээр шинэчилсэн “Ангара 5” тээвэрлэгч пуужингаар сар руу нисэх сансрын нисгэгчдийг тээвэрлэнэ гэж мэдээлж байсан юм.Мөн“Восточны” сансрын нисэх буудлаас дэлхийн сансрын тойрог замаас гадагшаа сансрын хөлгийг илгээхийн тулд устөрөгчийн давхаргатай шинэ тавцанг барина гэв. Сар руу илгээх тээвэрлэгч пуужин “Ангара”5-ийг эхний ээлжинд 2027 онд хөөргөхөөр төлөвлөж байгаагаа санууллаа. Энэ пуужин тээвэрлэгч нь сансрын тойрог замд хамгийн доод тал нь 37.5 тонн ачаа тээвэрлэх боломжтой гэнэ. Одоогоор “Ангара” пуужин тээвэрлэгчийг хөөргөдөг тавцан нь Плесецк хотын сансрын нисэх буудалд байдаг ажээ. Хүнд,хөнгөн жингийн ачаа тээвэрлэдэг Ангара тээвэрлэгч пуужин нь органик түлшээр ажилладаг мотортой юм байна.
Эх сурвалж:www.polit.mn