С.САРУУЛ

МҮЭСТО Монголын уламжлалт ёс заншлыг өвлүүлэх, монгол эмэгтэйн гоо сайхныг тодотгон харуулсан урт гэзэгтэй эмэгтэйг алдаршуулах “Урт гэзэгтэй Монгол бүсгүй”  соёлын ажлыг 1993, 1995 онуудад санаачлан зохион байгуулж байжээ. Тэгвэл 25 жилийн дараа энэхүү “Урт гэзэгтэй Монгол бүсгүй-3” тэмцээнийг өмнөхөөс  шинэлэг хэлбэрээр буюу орчин цагийн тавилтаар тайзны арга хэмжээ болгон зохион байгууллаа.  I шатны шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан байна.

Дэлхийд гайхуулах авъяаслаг Монголын урт гэзэгтэй бүсгүйг алдаршуулж, нийгэмд хамгийн сайхан эерэг гэгээлэг бүхнийг авчрах Үндэсний шинэлэг контентыг бүтээхийг зорьж байгаа аж. Улсын уралдаан хоёр үе шаттайгаар явагдаж Гала тоглолт ирэх сарын 11-ний ням гаригт МҮЭСТО-ны Концертын их танхимд болох юм байна.

Эх сурвалж: www.polit.mn