Т.САЙХАН
УИХ-ын чуулганы хуралдаанаар /10.25/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Төсвийн байнгын хороо 21.00 цагийн үед хуралдсан. Байнгын хорооны хурал ямар учраас хойшилсон талаар Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тайлбар өглөө. Тэрээр “Төсвийн ажлын хэсэг хуралдаад, санал хурааж амжаагүй тул байнгын хороо нэлээд хойшилсон. Ингээд өдөр 14.00 цагт товлогдсон хурал 16.00 цаг, 17.30 цаг болж хойшлогдоод бодит байдал дээр 19.00 цагт эхэлсэн. УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх гэж чиглэл өгсөн. Даргын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүднээс оройтсон ч гэсэн Байнгын хороо хуралдсан” гэлээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Нийслэлийн 54 байршилд байрлах орон сууцыг ашиглах боломжгүй гэж мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргасан. Дахин барилгажуулах шаардлагатай ганц нэг байршилд төсөвт өртөг суулгах, ангилж харах хэрэгтэй гэв.
Эх сурвалж:www.polit.mn