Г.Ариунцэцэг

Face of Mongolia 2019” тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Жил ирэх тутам өргөжин тэлж буй “Asia Model Festival Face of Mongolia” тэмцээний энэ удаагийн шалгаруулалтад нийт 60 гаруй хүн оролцсон байна. Нэг сарын турш үргэлжилсэн уралдааны төгсгөлийн шатанд 19 эмэгтэй, 10 эрэгтэй модель шалгарчээ. Энэ жилийн тэмцээнд 14-26 насны охид, залуус оролцож тэргүүн титмийн эзнээр 14 настай Х.Сувдансондор тодорсон юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Э.Энхжаргал “Тэргүүн байранд шалгарсан нэг охин ивээн тэтгэгч байгууллагын нүүр царай болно. Мөн Солонгосын олон ангит кинонд тоглох эрхтэй” гэв.

Дашрамд дурдахад, Азийн 25 улсад зохион байгуулагддаг энэ тэмцээн нь Монгол Улсад 12 дахь жилдээ зохиогдож буй. “Face of Mongolia тэмцээний өмнөх жилүүдэд модел Ж.Энэрэл, Ю.Балжидмаа, Т.Оюун-Эрдэнэ, Н.Цацрал нар түрүүлж байв. Харин энэ жил таван модель Монгол Улсаа төлөөлөн 2019 онд БНАСУ–д болох “Asia Model Festival Face of Asia” тэмцээнд оролцох юм байна.

IMG_6713 IMG_6717 IMG_6726 IMG_6744 IMG_6758 - Copy IMG_6765 - Copy IMG_6771 IMG_6784 IMG_6789 IMG_6793 IMG_6797 IMG_6801 IMG_6804 IMG_6820 IMG_6823 IMG_6827 IMG_6831 IMG_6832 IMG_6836 IMG_6841 IMG_6874 IMG_6876 IMG_6882 IMG_6885 IMG_6892 IMG_6911 IMG_6917

Эх сурвалж: www.polit.mn