Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Хотын захирагчийн албанаас зохион байгуулж буй “Хамгаалах малгай, бүсээ зүүцгээе” аян өнөөдрөөс /06.06 /эхэллээ. Иргэдийг хамгаалалтын малгай, бүсийг зөв зохистой хэрэглэх тал дээр анхаарч, нийслэлд уриа самбаруудыг байрлуулах юм байна. Хотын дарга С.Батболд “Эрүүл хотуудын түншлэлд Улаанбаатар хот 2017 онд нэгдэн орсон билээ. ДЭМБ-ын халдварт бус өвчин Нью-Йорк хотын дарга байсан Маякл Блоомбергийн  санаачлагаар энэ түншлэлд 50-н хот нэгдсэн байдаг.  Улаанбаатар хот хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг  хэвшүүлснээр зам тээврийн аюулгүй байдал сайжирна.  Нийслэл хотын иргэддээ малгай бүсээ тогтмол хэрэглэхийг уриалж байна гэв.   Мөн Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан  “Монгол улсад автомашинд зорчигчдын 80-85 хувь нь хамгаалалтын бүсгүйгээр явдаг гэсэн судалгаа байдаг. Энэ төслийг хэрэгжүүлснээрээ олон Монгол иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаална гэдэгт итгэж байна. Хажуудаа хайртай хүнтэйгээ явж буй гэдгээ үргэлж санаж явахыг хүсье” хэмээлээ. Энэхүү аян өнөөдөр эхэлсэн бөгөөд бүтэн сарын хугацаанд үргэлжлэх юм.

Эх сурвалж:www.polit.mn