Б.БАЙГАЛЬ

Монголын хамгийн том  хөгжмийн наадам болох Хуур мusic festival энэ сарын 15, 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.  Энэ жилийн наадмын онцлох таван зочинг сонирхуулж байна.

1.DJ “Yaksa”

Японы алдарт DJ Yaksa 2000 онд түүүний ажлын гараа эхэлсэн баТокио хотод 2010 оны 7-р сард дуучин, продьюсерээр ажиллаж, шөнийн клубын DJ хийж байсан. Тэрбээр “Blacked Eyed Peas”, “LMFAO”, “Ne-Yo”, “Deorro”, “Will Spark”, “The Smokers Chain” нарын дуун дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. DJ YaksaXMF-д оролцож шинэ өнгө төрх нэмэх болно.

2.“The compass”хамтлаг

The compass хамтлаг нь 2010 онд байгуулагдсан. Synthpop урсгалаар тоглодог амьд хөгжмийн хамтлаг. Урын сандаа нилээдгүй дуутай өвөрмөц дүр төрхтэй гурван залуу уран бүтээлээ түр завсарласан байсан ч XMF-ээр бидэнтэй эргэн уулзах болжээ.

3.“The Wasabies” хамтлаг

“Оддын академи” шоунаас төрсөн “The Wasabies” хэмээх охидын  хамтлаг монголын рок попын ертөнцөд шинээр мэндлээд удаагүй байгаа билээ. Авьяаслаг бяцхан охид маань шинэ уран бүтээл болох “Girls generation” дуугаа олны хүртээл болгосон.

4.“АM-C ft SIENTE”

“Making the band-3”  нэвтрүүлгээс төрөн гарсан “MIXX” хамтлагийн гишүүн байснаар нь түүнийг мэдэх хүн цөөнгүй. Тэрээр 2016 оноос АМ-C нэрээр уран бүтээлээ эхлүүлсэн ба Siente гэх  авьяаслаг залуутай хамтран “Siente” студийг үүсгэн байгуулсанбилээ. Хоёр залуу маань хамтран нилээн хэдэн дуу гаргаж олны хүртээл болгосон.Тэд ч мөн адил XMF-д оролцож сонсогч олноо баясгах болно.

5.Дуучин С.Гантогоо

“Яг түүн шиг” шоуны оролцогч С.Гантогоогийн тухай солонгос улсад уран бүтээлээ туурвидаг дуучин хэмээх ойлголттой болсон бизээ. С.Гантогоо олны жишгийг дагаж Өмнөд Солонгос улсад гэрээт ажилтнаар очиж, улмаар өөрийн хичээл зүтгэлийн ачаар “Монтант” хэмээх гадны дуучдаас бүрдсэн хамтлагт тэнцжээ. Тэрээр “Оддынхаан” нэвтрүүлэгт уригдан орсноор солонгос төдийгүй монгол хүмүүсийн танил болсон байна. Саяхан “Над шиг мэдэр” гэх шинэхэн дугаараа фенүүдээ баясгасан билээ. Тэрээр XMF-ийн тайзнаа уран бүтээлээ хүргэж тус наадмыг чимнэ гэнэ лээ.

Эх сурвалж:www.polit.mn