Т.САЙХАН

“Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон эрхмүүдийн зармынх нь биеийн байдал муудаж, эмчилгээнд орсон талаар ХЭҮК-ийн дарга Д.Бямбадорж ярьжээ.   Тухайлбал Ерөнхий сайд асан С.Баярын бие тааруу байгаа гэх мэдээлэл байна. Түүний харшил, багтраа өвчин хүндэрч, хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа юм байна.  Харин ТЕГ-ын дарга асан Б.Ариунсангийн  тулуй, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн хэвтэн  эмчлүүлж байгаа гэнэ.     “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд мөн чихрийн шижин өвчин  хүндэрсэн юм байна.

Эх сурвалж:www.polit.mn