Х.ОЮУНБОЛД
“People” сэтгүүлийнхэн Пинкийг энэ жилийн хамгийн үзэсгэлэнтэй олны танил од дуучнаар шалгаруулжээ. Мөн тусгай дугаарынхаа нүүрийг түүний зургаан настай охин Уиллоу, 15 сартай хүү Жеймсон Мун нартай авахуулсан зургаар чимжээ. Тэрээр “Миний хүүхдүүдтэйгээ авахуулсан зураг энэ сэтгүүлийн нүүрэнд гарсанд баяртай байна. Баярлалаа People” гэж бичсэн байна. Харин сэтгүүлд тавьсан зурагны дор нийтлэгдсэн ярилцлагадаа дуучин бүсгүй хүүхдүүдээ өсгөдөг арга барил, ээж хүний тухай болон өөрийгөө чанга хатуу ээж гэж үздэг тухайгаа ярьжээ. Тэрээр “Би шударга ээж. Охиндоо үнэнийг хэлж ярьдаг. Би түүнийг шударга ёс болон сайхан сэтгэл гэж юу байдаг тухай мэдээсэй. Мөн өөрийнхөө эрхийн төлөө тэмцэх ёстойгоо мэддэг байхыг хүсдэг. Учир нь зарим эмэгтэй эрчүүдтэй адилхан ажилласан байхад хөлс мөнгө төлдөггүй” гэж ярьсан байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин