Х.ОЮУНБОЛД
ОХУ-д болох “ДАШТ 2018”-д оролцох хүүхдийг шалгаруулах эссэ бичлэгийн уралдааны талаар “Киа моторс” компанийн төлөөлөгч танилцуулсан юм. “Киа моторс” корпораци 64 орны борлуулалтын компаниудтай өрсөлдсөнөөр зургадугаар сард болох “ДАШТ 2018”-ын тоглолтын талбайд Монгол хүүхэд гарах эрхийг анх удаа авсан. Тиймээс “Миний мөрөөдлийн киа” сэдэвт эссэ бичлэгийн шалгаруулалтын эхний үе энэ сарын 20-ноос ирэх сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна. Уралдаанд оролцогч хүүхдүүд 10-14 насны, англи хэлний зохих мэдлэгтэй, хөлбөмбөг сонирхдог, тодорхой хэмжээний ачаалал, стресс даах чадвартай байх ёстой хэмээн “Киа моторс” монгол компанийн борлуулалтын менежер А.Угтахбаяр хэллээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин