Х.ОЮУНБОЛД

 Колумбийн дуучин Шакира “El Dorado World Tour” аялан тоглолтоо эхлэхэд хоёр сар үлдээд байна. Тэрээр Европ болон АНУ-д хийх аялан тоглолтынхоо турш 38 концерт хийнэ гэдгээ зарлажээ. Харин “Diariogol.com” цахимд бичсэнээр түүнийг аялан тоглолтоосоо 220 сая ам.долларын ашиг олох магадлалтай гэж тооцоолж байгаагаа бичсэн байна. Үүнээс гадна Шакира “Perro fiel” дууг дуучин Малуматай хамтран дуулсан. Тэгвэл колумби дуучны шүтэн бишрэгчид цахимаар “Corazуn” цомогт нь багтах дууг Малуматай хамтран дуулсан гэсэн цуурхал тархаад байгаа юм. Аялан тоглолтод түүний сүүлийн цомогт нь хамтран дуулсан дуучин Малума, Ники Жэм, Карлос Вивес болон Принц Ройс нар оролцохыг харцгаая гэж бичжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин