Х.ОЮУНБОЛД
“Фэйсбүүк” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Бид хэрэглэгчиддээ инстаграммд тавьсан зураг болон бусад нийтэлсэн мэдээллээ татаж авах боломжтой шинэ апплейкшнийг зохион бүтээж байна” гэж мэдэгджээ. Энэ үйлчилгээг инстаграммд нэвтрүүлснээр хэрэглэгчид зураг, бичлэг болон цахим захидлыг татан авч хадгалах боломжтой гэлээ.Түүний хэлснээр “Шинэ апплейкшнийг бүтээх болсон шалтгаан нь сүүлийн үед цахим сүлжээний хэрэглэгчид олон нийтийн сүлжээний компаниудад хадгалагддаг хувийн мэдээллээ алдана гэж санаа зовж байгаатай холбоотой” гэв. Харин “Шинэ апплейкшнийг хэзээ олон нийтийн сүлжээнд нэвтрүүлэх нь тодорхойгүй байна” гэж хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Дэлхий даяар 800 сая гаруй инстаграммын хэрэглэгч байдаг гэнэ. Олон нийтийн цахим сүлжээний “Фэйсбүүк” компанийн хэрэглэгчид 2001 оноос нүүр номдоо оруулсан зураг, бусад мэдээллээ татах боломжтой болсон. Харин инстаграммын хэрэглэгчид оруулсан мэдээллээ татаж хадгалах боломжгүй байсныг шийдэхээр ийнхүү ажиллаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин