Х. Оюунболд

БНХАУ-ын нийтийн цахим сүлжээний шинэ од 73 настай хатагтай Ци яагаад настай хүмүүс ач гучаа харж асарч,гэрийн ажлыг хийх ёстой гэж  асууж сууна. Тэрээр багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт гарснаасаа хойш хадгалж хураасан хөрөнгө, хадгаламжийнхаа нэг хэсгийг түүний хүсэл болох аялж жуулчлахад зориулахаар шийджээ. Мөн тэрээр тус улсын ихэнх настай хүмүүсийг үр хүүхдээ албадан харуулдагийн улмаас ийм шийдвэрийг гаргасан байна. Ци ихэвчлэн ганцаараа аялдаг бөгөөд хямд үнэтэй зочид буудалд буухаас гадна замд нь тааралдах аялагчидтай замын зардлаа хуваадаг ажээ. Хятадын “Pear video” нийтийн цахим сүлжээнийхэн түүнийг хамгийн сүүлд Цюаньчжоу хот руу хийсэн аялалд нь хамт явсан байна. Тэд түүнийг тэнд очоод зугаалж, нутгийн хоолноос идэж байхыг харжээ. Түүний амьдралын хэв маяг, Цигийн насны хүмүүс нийгэмд  хамтран үүргийнтухай  ёстой  сэтгэгдэл нь олон залуучуудын хүсэл эрмэлзлийн эх сурвалж болж өгчээ. Тэд түүний хийж байгаа үйлдлийг нийтийн цахим сүлжээгээр магтсан   байна.  Тэрээр миний хүүхдүүд ач нар над дээр ирэхэд надтай тэдэнтэй хамт байх таалагддаг. Гэхдээ надад хувийн амьдрал гэж бий. Амьдралаа би зөвхөн нөхөртэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг.  Зарим аялалд тэрээр  нөхөр болон эгчтэйгээ аялж байсан ч ганцаараа аялах нь хамаагүй амар гэж ярьжээ. Аялж явах үедээ залуучуудаас их зүйл сурдаг гэв. Хатагтай Ци хятадын олон хотуудаас гадна Япон, Тайвань, АНУ болон Европт очиж үзжээ. Мөн хэдэн сарын өмнөөс  Ве чатад түүний аялалын зураг, туршлагаа хуваалцахын тулд хаяг нээсэн байна. Тэрээр өдөр бүр 92 настай ээжтэйгээ ямар байгаа болон аялалынхаа тухай ярихын тулд ярьдаг гэлээ. Манай ээж бас аялахыг хүсдэг. Надад үргэлж өөртэйгээ авч яваач гэж хэлдэг.  Тэгж чаддаг байсан бол. Гэвч би түүнд өөртөө анхаарал тавихад хэцүү байхад” Би таныг яаж авч явж чадах вэ? гэж хэлдэг тухайгаа ярьсан байна.  Харин түүний аялалын бичлэгийг үзсэн ихэнх цахим сүлжээний хэрэглэгчид Хятадад  нас ахиад ирэхээрээ нийгмийн хангамж муудаж, бага тэтгэвэр авдаг. Энэ нь хүүхдүүдтэйгээ амьдарч үр ачаа харж хандахаас аргагүй байдалд хүргэдэг талаар бичжээ. Ийм учраас би хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Би амьдралаа хүссэнээрээ эрх чөлөөтэй өнгөрүүлэх эрхтэй гэж нэг хэрэглэгч бичсэн байхад… өөр нэг хэрэглэгч хэн нас ахиад ирэхээрээ ийм амьдралыг хүсэхгүй байх юм гэж бичжээ.  Харин зарим нэг нь амьдрал хатуу гэж бичсэн байдаг аж. Гэхдээ бүгд биш хатагтай Цигийн гаргасан шийдвэртэй санал нэг байгаагаа  зөвшөөрдөг байна. Мөн энэ нь хамгийн их тохиромжтой шийдвэр байх гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  Гэвч зарим хэрэглэгчид түүнтэй санал нэг биш байгаагаа бас бичсэн байна. Тухайлбал, Энэ ямар амьдрал вэ? Хамгийн сайхан амьдрал бол зөвхөн өөрийгөө бодож амиа бодох биш гэр бүлийнхэнтэйгээ байх явдал юм.  Зөвхөн өөрийгөө бодох нь амиа хичээсэн, утгагүй үйлдэл гэж бичсэн байна.

 Эх сурвалж: elpais.com сайтаас