Ч.ГАНТУЛГА

 “Зууны мэдээ” сонины “Амралт чөлөөт цаг” буланд есөн жилийн өмнөх энэ өдөр “Хүмүүс 2035 онд Ангараг дээр бааз байгуулна” гэсэн мэдээлэл гарчээ. Ангараг гариг нь нарны аймгийн дөрөв дэх том гариг юм. хоёр дагуултай бөгөөд хөрст гариг. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь нарнаас алслагдсан байдагтай холбоотой гэж эрдэмтэд үздэг.  Дэлхийн түүхэнд олон эрдэмтэн зөнч нар ирээдүйн тухай хэлсэн байдаг. Ангараг гаригаас гадна  2009 оны таамаглалаар хүн төрөлхтөн хэрхэн хувьсан өөрчлөгдөхийг хэлж байсан нь сонин. 2015 онд дэлхий нийт үүрэн телефоны нэгдсэн системтэй болно гэж байсан нь биеллээ олжээ. Тэгвэл  хоёр жилийн дараа буюу 2020 онд оюун ухааны чадварыг нэмэгдүүлэн хүчирхэгжүүлэх эм бэлдмэл үйлдвэрлэнэ гэж таамагласан байна. Мөн 2035 онд Ангараг гариг дээр бааз байгуулахаас гадна 2045 он гэхэд хүүхдийг эхийн хэвлийгээс өөр зүйлд тээдэг болно. 2070 он гэхэд хүмүүс харь гаригтай холбоо тогтооно  гэх мэт сонирхолтой таамаглалуудыг дэвшүүлсэн мэдээллийг манай сонин орчуулан хүргэж байжээ.

Њххнщ мѓдѓѓ - 4-r sariin 16-

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин