С.САРУУЛ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал асрамж халамжийн төвүүдийн 500 хүүхдийг Өргөө кино театрт үнэ төлбөргүй кино үзүүллээ.  Монгол Улсын хэмжээнд нийт 33 асрамж халаbжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд их аварга 20 гаруй асрамж халамжийн төвийн хүүхдүүдийг ийнхүү баярлуулжээ.

Хүүхдүүд Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн болох “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзэж, гарын бэлэг авсан юм. Уг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна. Хакүхо М.Даваажаргал энэ үеэр хүүхдүүдэд аавынхаа түүхийг ярьж өгч, өөрийнхөө амжилтад хүрсэн талаараа хуваалцсан байна.

 Эх сурвалж: www.polit.mn