Х.ОЮУНБОЛД
Пуэрто Рикогийн дуучин Луйс Фонсигийн “Despacito” дуу олон нийтийн сүлжээ “Youtube”-д цацагдсанаасаа хойш цахим орчинд хамгийн их хандалт аваад байна. Харин дуучны “Vevo”-д бүртгэлтэй албан ёсны хаягийг уржигдар үүрээр хакердсан гэж “The Hacker News” цахим сайтад бичсэн байна. Үүний улмаас дууны клип устсан. Хэргийг эрх чөлөөт Палестин гэсэн уриа лоозонтой Kuroi SH ба Prosox групп хийжээ. Мөн дуучин Шакира, Малума нарын хамтран дуулсан “Chantaje” дууг устгасан байна. Харин үүнээс хэдэн цагийн дараа эдгээр клипийг сэргээн байршуулсан гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин