Х.Оюунболд

 БНХАУ-ын ерөнхийлөгч  Ши Жиньпин, Боао 2018 Азийн эдийн засгийн  чуулга уулзалтад оролцох олон улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзавМөн өчигдөр  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзсан байнаТэрээр энэ үеэр олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатайг онцлоод үүний  тулд дэлхийн орнуудын хамтын ажиллагаа, чухал болохыг тэмдэглэв. Тэрээр эцэст нь хэлэхдээ, “БНХАУ өөрийн загвар, онол, стратеги болон туршлагыг  бусад оронтой хуваалцахыг хүсч байнагэжээНҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш БНХАУ-ын Коммунист намын төв хорооны олон улсын харилцааны газрын дарга Ян Цзечи, Гадаад хэргийн сайд Ван И болон ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж ярилцсан байнаТэд энэ үеэр олон талт хамтын ажиллагаа, энхтайвныг хадгалахад хамтран ажиллах, аюулгүй байдал болон дэлхийн нийгэм эдийн засгийн байдлын хөгжлийн талаар хэлэлцжээМөн Ши Жиньпин Австрийн ерөнхийлөгч Александ Ван дер Беллентэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, стратегийн хамтын түншлэлийг бий болгох талаар ярилцсан байна.

 БОАО-2018 ЧУУЛГАНЫ ДАРГААР БАН ГИ МҮНИЙГ СОНГОВ

 НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг  БНХАУ-ын  Боао хотод болж байгаа Азийн эдийн засгийн чуулга уул­залтын төлөөлөн удир­дах зөвлөлийн даргаар өчиг­дөр сонгожээ. Тэ­рээр энэ байгууллагын удирдах зөвлөлийн дарга, Японы ерөнхий сайд асан Ясүо Фүкүдагийн орыг залгамжилж байгаа юм. Харин чуулганы дэд даргаар БНХАУ-ын ард түмний банкны захирал асан Чжоу Сяочуанийг Га­даад хэргийн орлогч сайд Ли Баодуныг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ.

 НЭГ БҮС-НЭГ ЗАМТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛНА

 Жил бүр зохиогддог энэ  чуулган нь БНХАУ-ын Хайнан хотод энэ сарын 11-ныг дуустал үргэл­жилнэ.Тэд энэ үеэр чуулганы хөтөлбөрт ор­сон Ази тивийг илүү нээлттэй болгох, өрсөл­дөх чадвар болон шинэч­лэлийн төвшинг ахиулах арга замыг хайх тухай орон нутгийн болон олон улсын тухай олон талт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Чуулганд  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард, Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Бэллен болон Филлипиний ерөнхийлөгч Родриго Дутерте, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын 2000 гаруй зочин оролцож байгаа юм. Өнөөдөр ерөн­хийлөгч Ши Жиньпин чуул­ганы нээлтийн үгийг хэлэх бөгөөд энэ үеэр орон нутгийн болон олон улсын байдалтай холбоотой  БНХАУ-ын баримталж буй байр суурийн талаар ярих ажээҮүнээс гадна чуулганы хөтөлбөрт орсон тив хоорондыг холбохНэг зам-нэг бүстөслийн талаар танилцуулах юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин