Д.ОЮУН

Untitled-2 Зууны мэдээсонинБарилга бүтээн байгуулалтбулангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаараатааТАСОкомпанийн нэвтрүүлсэн хэв хашмалын шинэ дэвшилтэт технологийг онцоллоо.

 Монголын анхны хэв хашмалын үйлдвэрТАСОкомпани БНСУ-ын шинэ дэвшилтэт тех­­­­ноло­гийн тоног төхөө­рөмжийг хэв хашмалынхаа үйлдвэрт нэвтрүүлжээ. Хэв хашмал хуучрахаар сэргээж чадахгүйгээс агуулахад удаан хугацаагаар хадгалдаг. Эцэст нь төмрийн хогонд өгөх нь элбэг тохиолддог. Энэ нь санхүүгийн хувьд ч үргүй зардал болж буйг барилгын салбарынхан ярьж байна. ТиймээсТАСОкомпани төмрийн үртсээр буудаж хэв хашмалыг шинэчилдэг тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр хуучин хэв хашмалыг өндөр даралтат төмөр үрлээр буудаж шинэчилдэг байна.

Дэвшилтэт технологи Монголд нэвтэрснээр барилгын компаниудын зардлыг хэмнэж буйг салбарынхан онцолж байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэглэх боломжгүй байсан хэв хашмалыг шинэ мэт болгож засварласнаар зардлыг бууруулж буй гэж. “ТАСОхэв хашмалын үйлдвэрийн хувьд БНСУ-ын хэв хашмал, дагалдах эд ангиуд болох дотор, гадна булан, тай зэргийг шинээр үйлдвэрлэх технологийг Монголдоо амжилттай нутагшуулж, зах зээлд нийлүүлж байгаагаа дуулгасан юм. Мөн тус компани дурын хэмжээтэй, тусгай хэв, тунелийн ханч панел зэргийг анхан шатнаас нь суурь машин дээр боловсруулан үйлдвэрлэж байгаа аж.

Хэв хашмалаар барилга барьдаг бүрэн цутгамал хийц нь өндөр бүтээмжтэй, санхүүгийн болон цаг хугацааны хэмнэлтэйгээрээ онцлог. Түүнчлэн хог хаягдал багатай, байгальд ээлтэй барилга угсралтын хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм.

Монголдоо үйлдвэрлэсэн, буух эзэнтэй буцах хаягтай чанар сайтай, удаан эдэлгээтэй хэв хашмалыг импортын үнээс доогуур үнээр худалдаж авах, хуучин пумаа хурдан шуурхай засварлуулах, хэв хашмал түрээслэх зэрэг үйлчилгээгТАСОкомпаниас авч болно хэмээн ерөнхий захирал Т.Отгонбаяр онцлов. Үргэлж хэрэглэгчдээ дээдэлж, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг Монголдоо нэвтрүүлэн ажиллах уриатай компаниас хэв хашмалтай холбоотой бүхий л үйлчилгээг авахыг барилгын салбарынханд уриалж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин