Д.НАДМИД
“Гамма” гэрэл зургийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндорж “Монгол ± 40°” нэртэй номын нээлтийг гэрэл зургийн үзэсгэлэнтэйгээ хамтатган хийлээ. Б.Рэнцэндоржийн уран бүтээл нийгмийн амьдралын бодит байдлыг яг тэр чигээр нь зөвхөн гэрэл сүүдрээр чимж авдгаараа онцлог. Түүний бүхий л зураг баримт өгүүлдэг. Хэн нэгнийг за ийм байгаарай гэж хэлж байгаад авсан зураг түүнд байдаггүй аж. Ном болоод үзэсгэлэнгийнхээ нэрийг “Монгол ± 40°” гэсэн нь монгол нутгийн эрс тэрс уур амьсгал зундаа +40 хүртэл халдаг бол өвөл -40 хэм хүйтэрдэг. Тэгвэл 2007 оноос хойшхи долоон Засгийн нүүр үзсэн хүмүүсийн амьдралын байдал, ялгаа бас тийм зааган дунд явж ирлээ гэдгийг би уран бүтээлээрээ хэлж байгаа юм гэж тайлбарласан юм. Д.Рэнцэндоржийн зураг бүр нэг тод баримт. Тухайлбал, Налайхын их уурхайн байшингийн нурсан дүр зураг бол Монголын нүүрсний ууган уурхай устлаа гэсэн түүхэн баримт. Тэгвэл өмнө нь гаргасан түүний “Нарантуул” нэртэй үзэсгэлэн захын наймаачдын амьдралыг олон талаас нь харуулснаараа онцлог байсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин