Д.БАТБААТАР

“Mongolia Mining-2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт нээгдлээ. Найм дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийн шилдэг технологийг гурван өдрийн турш дэлгэн үзүүлэхээс гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хууль, Монгол Улсад хэрэгжих уул уурхайн дэд бүтцийн төслүүд сэдвээр семинар болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолт зохион байгуулагдана.