Ч.ТУЛГА

 “Ижий энтэй эгч” дуугаараа олонд танигдсан дуучин П.Идэр­жавхлан хос дууны ертөнцөд хүч сорихоор хамтрагчаа олжээ. Тэрээр гэргий “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин З.Ононтойгоо хамтарч шинэ цомог гаргахаар төлөвлөж буйгаа дуулгалаа. Тэд ханилаад10 гаруй жил болж байгаа бөгөөд хоёр охинтой. П.Идэржавхлан хайрт ханьдаа зориулж хэдхэн хоногийн өмнө “Энэ насны хайр” дуугаа дүрсжүүлж бэлэг барьсан. Тэгвэл гэргийгээ урлагт уруу татаж, хос дуучдын тоог ийнхүү нэгээр нэмэхээр шийджээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин