Х.Оюунболд
АНУ-ын сошиал медиа салбарын тэргүүлэгч компаниудын нэг “Твиттер “ компани “Timestamps” хэмээх бичлэг хийх шинэ аппликейшнийг нэвтрүүлж буйгаа зарлалаа. Ингэснээр хэрэглэгчид бичлэгээ шууд твиттерт цацах боломжтой болж байна. Тус компанийн “Перископ” программын төслийн удирдагч Майк Фолгнер компанийнхаа блогт “Үйлчилгээ нэвтэрснээр богино хугацаанд урт дүрсжүүлсэн бичлэгийг хялбар аргаар твиттерт байршуулж болно” гэв. Өмнө нь твиттерийн хэрэглэгчид үйл явдлыг газар дээрээс нь бичлэг хийж, цааш түгээх боломжгүй байсан. Майк Фолгнер “Твиттерийн жиргээнд заасан тодорхой хугацаанд бичлэг хийж байгаа хэрэглэгчдийг харлаа. Тэд бичлэгээрээ үйл явдлын хамгийн чухал гэж үзсэн хэсгийг харуулж байна” хэмээн онцолжээ. Товч бөгөөд богинохон байх нь твиттерийн гол амин сүнс юм. Тиймээс хэрэглэгч бичлэг хийхийн тулд хугацаандаа тохируулж, гол зүйлийг нь оруулж, тайлбар хийх хэрэгтэй аж. Апплейкшнийг хуваалцсан мөчөөс эхлэн байршуулсан бичлэгийг үзэж эхэлнэ. Мөн хуваалцсан, дүрсжүүлсэн бичлэгээ дагаж үзэхээс гадна урт бичлэгийг дараа үзэхээр орхих боломжтой нь энэ аппликейшны онцлог юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин