Х.Хатан

Гуравдугаар сарын 27-нд тохиодог Дэлхийн театрын өдөрт зориулан дэлхийн сор болсон сонгодог жүжгүүд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж байгаа билээ. У.Шекспир "Ромео Жульетта" сонгодог жүжиг өнөө орой буюу 30-нд 19:00 цагт, 31-нд 13:00, 18:00 цагт тоглоно.

Инээдмийн баярыг тохиолдуулан театрын уран бүтээлчид инээдмийн жүжгүүдээрээ багцын тасалбар гаргаад байгаа билээ. Мөн эдгээр дэлхийн сонгодог инээдмийн жүжгүүдээс та сонгож үзэж болно.

  • 4 сарын 1-нд 18:00 цагт Дарио Фо “Чөлөөт хос
  • 4 сарын 6-нд 19:00 цагт, 7-нд 18:00 цагт Рей Куни, Ж.Чепмен “Эцсийн зогсоол чи
  • 4 сарын 20-нд 19:00 цагт, 21-нд 18:00 цагт М.Себастьян “ Нэргүй од
дэлхийн со 1

 

Харин дөрөвдүгээр сарын 8-нд 18 цагт ганцхан удаа Э.Оюун “Би эндээс явахгүй” драмын жүжиг тоглохоор болжээ. Хоёрдугаар сард нээлтээ хийснээсээ хойш танхим дүүрэн үзэгчидтэй тоглож байгаа энэхүү жүжгийг Төрийн соёрхолт, Ардын жүжигчин эрдэмтэн зохиолч Р.Оюун гуайн 100 жилийн ойд зориулсан юм.

 Харин дэлхийн сонгодог жүжгүүдэд дурлагсдад зориулан

дэлхийн со 2

4 сарын 12-нд 15:00, 19:00 цагуудаас Г.Ибсен “ Нора” сонгодог жүжиг

  • 4 сарын 13-нд 19:00 цагт У.Шекспир "Гамлет" сонгодог жүжиг
  • 4 сарын 14-нд 18:00 цагт У.Шекспир "Гамлет" сонгодог жүжиг
  • 4 сарын 15-нд 18:00 цагт У.Шекспир "Гамлет" сонгодог жүжиг
  • 4 сарын 22-нд 19 цагт У.Шекспир "Ромео Жульетта" сонгодог жүжиг
  • 4 сарын 27- нд 19 цагт Л.Толстой “Адууны түүх” сонгодог жүжиг
  • 4 сарын 28-нд 18 цагт М.Сервантис "Кихот ноён" сонгодог жүжиг
  • 4 сарын 29-нд -нд 18 цагт М.Сервантис "Кихот ноён" сонгодог жүжиг тоглохоор товложээ.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99199794