Х.ОЮУНБОЛД

 Канадын дуучин Жастин Бибер инстаграмм хуудастаа түүний шүтэн бишрэгчдийн анхаарлыг татсан зургийг тавьжээ.  Тэрээр зургийн эзнийг ах Тони нь гэж танилцуулсан байна. Тони түүн шиг шар үстэй, ээмэг зүүхээс гадна адилхан шивээстэй аж. Зөвхөн Тони,Жастин Биберээс урт үс, шовх хамартайгаагаараа өөр  юм байна. Түүнтэй танилц. Та нарт миний ах Тони Биберийг танилцуулж байна гэж тэрээр цахим хуудастаа бичжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин