“Зууны мэдээ” сонины “ZM memory” буланд гурван жилийн өмнөх энэ өдөр дэлхийн театрын өдрийг тохиолдуулан УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэлийг дугаарын зочноор урьж байжээ. Тэрээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн бүтээл “Чөлөөт хос” жүжгийн Момбаретогийн дүрд тоглосон юм. Түүнийг нэг өдөр найруулагч нь өрөөндөө дуудаад жүжгийн зохиолыг унш хэмээн өгөхөд нь өөрийгөө хүү юм уу хүүгийн найзын дүрд тоглох юм байна гэж бодоод хүүгийн дүрийг уншсан аж. Хэд хоногийн дараа найруулагч өрөөгөөр нь шагайгаад “Зохиолоо уншсан уу, хэр санагдаж байна. Ойлгосон уу” хэмээн асуухад нь зохиолоо уншиж эхэлжээ. Зохиол сонирхолтой санагдсан ч ийм гэр бүл байдаг юм байхдаа гэсэн гайхах сэтгэл төрж байлаа. Учир нь гэр бүлгүй болохоор надаас их хол юм шиг санагдсан. Хэд хоногийн дараа найруулагч Баясаа эгч бид хоёрыг дуудаад “Та хоёрыг жүжигтээ тоглуулахаар эргэлт буцалтүй шийдлээ. Би энэ жүжгийг тодорхой хэмжээний дуу, бүжигтэй, мюзикл хэлбэрээр хийнэ” гэсэн сонирхолтой ярилцлагыг нийтэлж байжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин