Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлуудын жагсаалтыг “Skytrax” судалгааны компаниас гаргажээ. Сингапурын Чанги нисэх онгоцны буудал тэргүүлсэн бол түүний араас Өмнөд Солонгосын Сөүл хотын Инчёон нисэх онгоцны буудал, Японы Токио хотын Ханэда нисэх онгоцны буудал оржээ. Санал асуулгыг 13.7 сая гаруй зорчигчоос авсан аж. Оролцогчдыг 500 нисэх онгоцны буудлыг нислэгийн бүртгэлийн үйл ажиллагааны тавтухтай байдал, паспортын хяналтаар орох, аюулгүй байдал, транзит тээвэр зохион байгуулалт болон бусад асуудлаар дүгнэх хүсэлт гаргажээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Сингапур улс нисгэгчтэй агаарын бөмбөлгөөр хүмүүсийг далайн түвшнээс 9-11 км-ээс дээш агаарт хүргэхээр болсноо зарласан билээ. Нисгэгч нь тусгай капсулд байрлах бөгөөд эндээс агаарын даралт, температурыг тогтмол 28 хэмд барих юм.
- Сингапурын Чанги нисэх онгоцны буудал
2. Өмнөд Солонгосын Инчеоны нисэх онгоцны буудал
3. Японы Токио хотын Ханэда нисэх онгоцны буудал
4. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал
5. Катарын Доха хотын Хамад олон улсын нисэх онгоцны буудал
6. Германы Мюнхений нисэх онгоцны буудал
7. Японы төв олон улсын нисэх онгоцны буудал
8. Их Британийн Лондоны Хитроу нисэх онгоцны буудал
Эх сурвалж:www.polit.mn