Т.САЙХАН
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан батлан хамгаалах бодлого, хөгжлийн талаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаярыг “Зууны мэдээ” сонин “Leaderships forum” буландаа ирсэн. Түүний ярилцлагаас онцлох 8 ишлэлийг хүргэж байна.
1. Чингис хааны үед болон Монголын Эзэнт гүрний үед төр хамгийн хүчтэй, оновчтой бодлоготой байсан. Төрийн хар хайрцагны бодлогыг /хуулиа/ хаанаасаа эхлээд бүх ард түмэн ягштал дагадаг байж.
2.Шинээр гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хууль бол Орон нутгийн хамгаалалтын тухай хууль юм.
3. Эх орноо хамгаалахад цэргийн алба хаагчдаас гадна иргэдийг бэлтгэх хэрэгтэй. Насанд хүрсэн иргэд хэрэгцээтэй үед ямар үүрэг биелүүлэх вэ гэдгээ мэдсэн байх учиртай.
4.Хүнээ бэлтгэхээс бид хоцроогүй. Харин зэвсэг, техникийн шинэчлэл дэлхийн чиг хандлагаас хол хаягдсан.
5.Эрт үед Монгол Улс сэлэм, жад, нум сумаа хийж байснаас биш орчин үеийн зэвсэг, техник үйлдвэрлэгч орон биш. Бүгдийг гаднаас авч байгаа. Тиймээс зэвсэг, техникийн шинэчлэлд төрөөс анхаарч, эдийн засаг хүнд байна гээд яваад байх биш шат дараатайгаар төсөв, зардал гаргаж байх ёстой.
6.Манай улс олон оронд цэргийн мэргэжилтнүүдээ бэлтгэж байна. Орчин үеийн байлдааны онгоцны нисгэгчээс авахуулаад, сүүлийн үеийн зэвсэглэлийн инженерүүд бүгд бий.
7.Харамсалтай нь тэд эх орондоо уншихаас өөр хийх зүйл алга. Тэдэнд хэрэглэж, ашиглах зэвсэг, техник, нисэх онгоц байхгүй.
8.Монгол Улс мөнгө төгрөгтэй болохоороо ард түмэнд тараах, бүтээн байгуулалт хийхэд зарцуулахаас биш улс орныхоо батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, зэвсэгт хүчний шинэчлэлд хөрөнгө зарцуулахгүй байна.
Эх сурвалж:www.polit.mn