Х.ОЮУНБОЛД
Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон “Gringo” кинонд тогложээ. Тэрээр Мексикээс АНУ-д хар тамхи оруулахын тулд найзыгаа ятгадаг залуу бүсгүй Неллигийн дүрийг бүтээж байна. Энэ талаар киноны найруулагч “Тэр гэр бүлээсээ урлагийн авьяасыг өвлөн авчээ. Би түүнийг кино ертөнцөд хөл тавьж байгаад баярлаж байна” гэжээ. Харин Парисын хувьд анх удаа кинонд тоглож байгаа биш. Өнгөрсөн жил “Фокс” телевизийн Стар цуврал кинонд тоглож байсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин