Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ
Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Өнөөгийн бидний амьдралд зайлшгүй байх ёстой зүйл бол “нийгмийн хамгаалал”. Энэ удаа Япон дахь тэжээгчээ алдсаны тэтгэврийн тогтолцооны талаар бэлтгэлээ.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэдэг нь даатгуулагч нас барсан тохиолдолд ард үлдсэн гэр бүлийн гишүүдэд тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. “Нийгмийн даатгалаа төлөөд байдаг, тэтгэвэрт гарахаас өмнө нас барчихвал яах вэ” гэж хүмүүс их асуудаг. Тэгвэл тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийнхэнд нь олгодог учраас өмнө нь төлсөн шимтгэлийнхээ тодорхой хэсгийг эргүүлэн авна гэсэн үг. Харин, даатгуулагч ганц бие бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгогдохгүй.
Японд, нас барсан даатгуулагч 18 хүртэлх насны хүүхэдтэй эсэхээс шалтгаалж олгох тэтгэврийн хэмжээ өөр байдаг. Хүүхдийг нь 18 нас хүртэл тэтгэвэр олгодог. Харин тухайн гэр бүл хүүхэдгүй бол нас барсан даатгуулагчийн эхнэр эсвэл нөхрийн наснаас шалтгаалан тэтгэврийн хэмжээ ялгаатай. Жишээ нь гэр бүлийн хүн нь 30 нас хүрээгүй бол таван жилийн турш, харин 30-с дээш настай бол насан туршдаа тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг. Түүнчлэн 40-с дээш настай бол авах тэтгэврийн хэмжээ ч өндөр байдаг. Учир нь 30 хүртэлх насныхан дахин шинээр орлогын эх үүсвэртэй болох боломжтой байдаг бол 40-с дээш насныханд амжиргааны зардал илүү шаарддаг. Харин аль ч тохиолдолд гэр бүлийн хүн дахин гэрлэвэл тэтгэвэр олголтыг зогсоодог байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
