Т.САЙХАН
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр гэргий, гавьяат жүжигчин Т.Баясгаландаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Уралдааны ялагчдыг өчигдөр зарлаж, шагналыг нь гардууллаа. Уралдаанд 3000 орчим шүлэг “Хайрын шүлэг” иржээ. Тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул “Гэргийн гэгээ” шүлгээрээ орсон бол хоёрдугаар байрт Л.Түмэнжаргал “Бурханы цэцэг” шүлгээр, гуравдугаар байрт н.Бадам “Хайрт хань Мөнхбатдаа” шүлгээр шалгарсан юм. Уралдааны шүүгчдээр “Болор цом”-ын эзэн, төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн шагналт Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, СГЗ, улсын начин Г.Эрхэмбаяр нар ажиллаж есөн шилдэг оролцогч Японд аялж, сүмо бөхийг дэргэдээс нь сонирхох болон “IPhone X” гар утас, “Samsung Galaxy G7” гар утас, тусгай байрт “Моnel-32” инчийн өнгөт зурагтыг шагнал болгон гардуулсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин