Г.НАСАНБААТАР

 Дэлхийн эмэгтэй­чүү­дийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийс­лэлийн Засаг дар­гын Тамгын газраас санаач­ланИх хотын бүс­гүй­чүүд-2018” арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр салбар салбарын шилдэг найман эмэгтэйг шалгарууллаа. Нээлтийн  үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ө.Энхтөр хэлэхдээЭмэгтэйчүүд хөдөлмөрийг хүнд гэж бодолгүй эрчүүдээс илүү ачаа үүрч явдаг нь  бодит үнэн. Эмэгтэйчүүдийн оролцоогүй хөгжиж буй салбар хаана ч байхгүй”  гэсэн юм. “Их хотын бүсгүйчүүд-2018”-ын шилдгээр Ардын багш Л.Гантөмөр, гавьяат хуульч Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, “Онц тээвэрчинГ.Дунгаамаа, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Алдарт эх, гоо сайханч Б.Ундармаа, “Жүр Үркомпанийн дэд захирал Б.Мөнхзул, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Наран нар шалгарсан юм. Ардын багш Л.ГантөмөрБи VI сургуулийг дүүргэж, бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэн. Эргээд төрлөх сургууль­даа хоёр салаа гэзэгтэй годгор охин очиж бай­лаа. Энэ сургууль ми­ний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс ма­най хамт олонЗургаа­гийн Ганаагэж дууддаг. Би бага насны хүүхдүүдтэй насаа элээсэн учраас миний сэргэлэн цовоо, сайхан явж байгаа нь шавь нарын минь буян. Тиймээс энэ хүүхдүүдэд амьдралаа зориулахгүй байхын аргагүйгэв. Тэрээр бяцхан шавь нараа сурган хүмүүжүүлэхээс гадна хамтрагч багш нартаа өөрийн арга туршлагаас зааж сургах, мэдсэн сурснаа бусаддаа хуваалцдаг байна.

Алдарт эхД.Ундармаа 33 настай. “Хатан заяасалоны шивээсчин, “Алдарт эх”-ийн I, II одонтой. Тэрээр хоёр хүү, дөрвөн охин төрүүлсэн залуу ээж юм. Гоо сайхны шивээсчний  мэргэжлээр 10 гаруй жил ажилласан. Түүний хань Л.ОтгонбаярИмпериал таксикомпанид жолоочоор ажилладаг байна. ТэрээрХатан заяасалоны хамт олонтойгоо ирэх тавдугаар сард БНСУ-д болох тэмцээнд оролцох аж.

Зорчигч тээврийн нэгтгэл” II баазын троллейбусны жолооч, “Онц тээвэрчинГ.ДунгаамааЦахилгаан тээвэркомпанид 1995 оны арваннэгдүгээр сард кондуктороор ажилд орсноос хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн. Нийслэлийн өнгө төрх болсон нийтийн тээврийн салбарт зүтгэж, нийслэлчүүддээ түргэн шуурхай үйлчилсээр ирсэнТэрээрЗорчигч тээврийн нэгтгэлхоёрдугаар баазын 20 эмэгтэй жолоочийн нэг. Энэ үеэр Авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогч Соёлын тэргүүний ажилтан  Х.БархүүСТА  Б. Мягмарсүрэн нар Чойдогийн хөгжимЖалам хар”-ыг тоглож хуран цугласан ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөв. Мөн Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг, поп дива С.НаранХотын хүсэлдуугаараа ая барилаа. Тэрээр шилдэг найман эмэгтэйн нэг билээ.

Эрүүлийг хамгаала­хын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл “Нийслэ­лийн ууган төрөх Өргөө амаржих газрын эх баригчаар 38 жил ажилах хуга­цаандаа 19800 хүүх­дийг эсэн мэнд эх барьж, хүйн ээж нь болсон. Тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм. Өргөө амаржих газрын хоёр, Монгол Улсын долоон  Эрүүлийг хамгаалахын гавьяатын нэг бөгөөд дэлхийн зургаан тэрбум дахь иргэний үе чацуутан Т.Бумбаярыг, Монгол Улсын хоёр, гурван сая дахь иргэн, нийслэлийн нэг сая дахь иргэнийг эх барьжээ. Түүний өвөө, аав нь олон хүүхдийг эх барьсан алтан гартнууд байсан аж.  Ингээд Их хотын бүсгүйчүүд  2018 хүндэтгэлийн арга хэм­жээг хааж,  “Миний Мон­гол” уралдааны тэргүүн байрын шагналт  Баянгол дүүргийн “Эрдмийн  Өргөө” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг  “Миний Монгол” дуугаар түрлэг өргөлөө.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин