С.УЯНГА

 Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгааЦагаан тахал-Улаан гэрэлхар тамхи мансуурах бодистой тэмцэх аяныг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд эхлүүлж  төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өдрөөс өдөрт хор уршиг нь өсч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюулын харанга дэлдэж буй цагаан тахал гэгддэг хар тамхи мансууруулах бодисын үр дагаврыг олон нийтэд таниулах, мансуурлыг бууруулахын тулд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, мөн олон нийтийг соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэхийн тулд МҮОНРТ, өдөр тутмынЗууны мэдээсонин, Монголын медиа корпорациИйглтелевиз, “News” агентлаг санаачлага өрнүүлж ажиллахаар боллоо.

[caption id="attachment_50159" align="aligncenter" width="750"]МҮОНРТ, өдөр тутмын “Зууны мэдээ” сонин, Монголын медиа корпораци “Ийгл” телевиз, “News” агентлаг хар тамхины эсрэг санаачлага өрнүүлж ажиллахаар боллоо. МҮОНРТ, өдөр тутмын “Зууны мэдээ” сонин, Монголын медиа корпораци “Ийгл” телевиз, “News” агентлаг хар тамхины эсрэг санаачлага өрнүүлж ажиллахаар боллоо.[/caption]

 Энэхүү санаачлагыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эхлүүлж байгаа юм.

Санамж бичгийн хүрээнд хар тамхи мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангах, бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах ажлыг хийх юм байна. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг дэмжсэн бодлого үйл ажиллагаа олон нийтэд сурталчлан таниулах юм. Аяныг санаачлан зохион байгуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, БСШУСЯ, Батлан хамгаалах яам, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Гадаад харилцааны яам, МХЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НЭМҮТ, ХЭҮК, Гаалийн ерөнхий газар, ХХЕГ, “Минисето нийгэмлэгТББ-ын төлөөлөл санамж бичигт гарын үсэг зурлаа.

IMG_5690

IMG_5704

[caption id="attachment_50163" align="aligncenter" width="750"]Аяныг санаачлан зохион байгуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, БСШУСЯ, Батлан хамгаалах яам, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Гадаад харилцааны яам, МХЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НЭМҮТ, ХЭҮК, Гаалийн ерөнхий газар, ХХЕГ, Минисето нийгэмлэг ТББ-ын төлөөлөл санамж бичигт гарын үсэг зурлаа. Аяныг санаачлан зохион байгуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, БСШУСЯ, Батлан хамгаалах яам, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Гадаад харилцааны яам, МХЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НЭМҮТ, ХЭҮК, Гаалийн ерөнхий газар, ХХЕГ, Минисето нийгэмлэг ТББ-ын төлөөлөл санамж бичигт гарын үсэг зурлаа.[/caption]

Энэ үеэр зарим төлөөллийн байр суурийг сонирхсон юм.

 МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц

-Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагддагЦагаан тахал-Улаан гэрэлурт хугацааны зорилтот ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагын эмэгтэй удирдагчид санаачлан эхлүүлж байна. Хар тамхи мансууруулах бодисын сэтгэл санаа бие махбодь, эдийн засгийн сөрөг нөлөөг эх хүн хамгийн ихээр зүрх сэтгэлээрээ мэдэрч шаналдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр санаачлагаа эхлүүлэхийг хүссэн. Хар тамхины аюул Монгол Улсын сэтгэл зовоосон асуудал болж байна. Хүмүүсийн амь насанд аюул учруулах, өвчлөл нэмэгдэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөө их байгаа учраас бүх нийтэр тэмцэх шаардлага тулгарч байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд сурталчлан таниулах, мэдээлэх үүргээ биелүүлж дуу хоолойгоо илэрхийлэх цаг иржээ. Тиймээс уран бүтээл, нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ сурвалжлагаараа дамжуулж муу зуршил, хор хөнөөлийг таниулснаар Монголын ирээдүй болсон эрүүл үндэстэн, эрүүл хойч үедээ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

 МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү:

-Мэргэжлийн хяналтын байгууллага үндсэн чиг үүргийнхээ дагуу Хилийн мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарын хяналтыг голлодог. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын дархлааг хамгаалах учиртай. Тиймээс хар тамхи мансуурлын эсрэг үйл ажиллагаанд манай хамт олон бүхий л талаар дэмжиж ажиллана.

 НЭМҮХ-ийн захирал Б.Цогтбаатар:

-Хар тамхи мансууруу­лах бодисын хэрэглээ дэлхий дахинд маш их хор хөнөөл учруулж байна. Манай улсын хувьд харьцангуй бага ч энэ аюулыг сөрж нийг­мийг түүчээлэгч хэвлэл мэдээллийн байгуул­лагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд даацтай ажил эхлүүлж байгаад баяртай байна. Нэн тэргүүнд хар тамхи мансууруулах бодисын аюулыг хүүхэд залуучуудад таниулж ойлгуулах хэрэгтэйЭнэ талын судалгаа хангалттай биш.

 Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболд:

-Хар тамхи мансууруулах бодистой тэмцэхэд бүх нийтийн оролцоо чухал. Мөн  гадаад харилцааны хүрээнд бусад улс оронтой хамтарч ажиллах ёстой. Гадаадын улс оронд зорчиж буй иргэд хууль дүрэм мэдэхгүйгээс болж маш эрсдэлтэй алхам руу орж байна. Одоогийн байдлаар хилийн чанадад 38 иргэн хар тамхи мансууруулах бодистой холбоотойгоор хоригдож байна. Тиймээс маш сайн бодлого боловсруулж, урьдчилан сэргийлэх чиг­лэлд  ажиллах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн томоохон хэ­лэл­цээнүүд хийж ахиц дэв­шил гарч байгаа зүйл бий.

 Зууны мэдээсони­ны Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр:

-“Цагаан тахал-Улаан гэрэлхар тамхи, мансууралтай тэм­цэх чиглэлээр мэдээ мэдээл­лийг олон нийтэд хүргэхэд хэвлэл мэдээллийн зарим байгууллагын төлөөлөл үндэсний хэмжээний аяныг санаачилж байна. Хэвлэл мэдээллийнхэн хар тамхины аюулыг тус бүртээ мэдээлж байсан бол өнөөдөр дуу хоолойгоо нэгтгэжээ. Хар тамхины аюул заналхийлэл ойрхон бай­гааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч олон нийтэд зөв мэдээлэл хүргэхийг зорьж байгаа юм. Залуу үе зөв мэдлэг мэдээлэлтэй байж өөрсдийгөө аюулаас хамгаалж чадна.

 Монгол медиа корпо­раци, “Ийглтелевизийн гүйцэтгэх захирал П.Сайнбилэг:

-Хар тамхины аюул заналхийллийг маш их ярьдаг. Гэхдээ цогц арга хэмжээ дутагдалтай. Тиймээс энэ асуудлыг зөвхөн багш, эцэг эх­чүү­дэд найдах нь учир дутаг­далтай. Хэв­лэл мэдээл­лийн байгуул­лагууд соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах үүр­гээ ухамсарлах ёстой. Энэ дагуу хамгийн түрүүнд эмэг­тэй удирдлагатай хэв­лэл мэдээллийн байгууллагууд мансуурал­тай тэмцэх санал санаач­лагыг гаргасан юм. Мэдээлэхдээ биш хамгийн гол нь хянамгай байх ёстой.

 Минисето нийгэмлэгТББ-ын тэргүүн Н.Дэжидмаа:

-Сэтгэл судлалын чиг­лэ­лээр 26 жил ажиллаж байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн болон тө­рийн байгууллагууд нийг­мийг түгшээгээд байгаа хар тамхи мансуурлын эсрэг нэгдэж үндэсний хэмжээний аян эхлүүлж байгаад үнэхээр олзуур­хаж, талархаж байна. Монголд мансууруулах бодисын асуудал харанга дэлдэнэ гэдгийг 18 жилийн өмнө бид ярьсан ч өнөөдөр хаалга тогшоод ороод ирлээ. Үүнтэй далайцтай, хариуцлагатай тэмцэх ёстой.