Т.САЙХАН
Утга зохиол судлаач, сэтгүүлч, редактор Ц.Энхбат Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээчээр томилогджээ. Тэрээр 1983 онд Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг төгсч, 1985 онд МУИС-ийн сэтгүүл зүйн магистрын ангийг дүүргэсэн. МҮОНРТ, “ETV”, “TВ-9” телевизийн захирал, Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, “Утга зохиол” сонины эрхлэгчийн албыг тус тус хашиж байсан билээ. Ц.Энхбат “TВ9” телевизэд байхдаа “Евро-2012” хөлбөмбөгийн тэмцээн, “Е TВ” телевизэд “Дэлхийн аварга шалгаруулах-2014” хөлбөмбөгийн тэмцээний онцгой эрх авсан цорын ганц монгол хүн юм. 1998 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж 2008 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин