Х.ОЮУНБОЛД

 Лос-Анжелесийн Холливудын “Долби” театрт кино академийн дээд шагнал “Оскар”-ыг гардуулах 90 дэх удаагийн ёслол болж өнгөрлөө. Тус наадмын шилдэг киноны төрөлд Гильермо дель Торо найруулагчаар нь ажилласан “Усны хэлбэр” хэмээх  кино шалгарсан байна. Мөн түүнд шилдэг кино найруулагчийн шагналыг олгожээ. Сонирхуулахад, энэ үеэр шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киноны төрөлд олгодог шагналыг сагсчин асан Коби Брайнт болон зураач Глен Кин нар авсан байна. Коби Брайнт их спортоос зодог тайлж байгаагаа мэдэгдэж бичсэн  салах ёс хийсэн захиандаа зориулж  хүүхэлдэйн кино хийсэн ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин