Техникийн ухааны доктор (PhD), Монгол Улсын зөвлох инженер Б.БААТАР

 Монгол гэрийн дулаалгыг уламжлалт хэв маягаар хэрхэн дулаалах талаар  зөвлөгөөг хүргэж байна.

 ГЭРИЙН ШАЛНЫ ДУЛААЛГА

 Гэрийг шалнаас нь эхэлж дулаалахдаа хуурай шороогоор хүрээ хаяавч хийгээд орхих бус ус чийгнээс хамгаалагч плёнка газар дээрээ дэвсэж, 5-10 см зузаантай хулгана шавьж үүрлэхээс хамгаалсан галд тэсвэртэй хөөсөнцөр эсвэл эрдэс хөвөн (Rock wool) керамзит гэх мэт дулаалгын материал сонгон дэвсэж өгөөд шалаа барина. Гэрийн шалны дээрх дулаалгын материал 70-100 мянган төгрөгт багтах юм.

 ГЭРИЙН ХАНА ТУУРГИЙН ДУЛААЛГА

 Давхар эсгий дээвэр, туурганыхаа гадуур ус чийгний хамгаалалт, салхи үл нэвтрэгч канад байшингийн дулаалгад ашигладаг тусгай цаасан материал зэргээс гэрээ бүтэн бүрж өгвөл дулаан алдагдалт харьцангуй багасах юм. Гэрийн хана туургад дээрх материалаас сонгож ашиглахад 400 мянга орчим төгрөгний зардалд багтах юм.

 ГЭРИЙН ХАЛААЛТ

240 вольтийн цахилгаан халаагуурууд маш өргөн сонголттой худалдаалагдаж байна. Энгийн тосон тень, тосон халаагуур 80-360 мянган төгрөгний үнэтэй.

Хамгийн оновчтой сонголт пь 2-4 квт-ын өдөр шонийн тарифаар ажилладаг, дулаан хадгалагч шөнийн хураагуур бүхий ХБНГУ-ын автомат тохируулгатай, Стибел Элтрон фирмийн халаагуур юм. 1.5-2.0 сая төгрөгийн үнэтэй.

 ГЭР ХОРООЛЛЫН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАХ

 Төмөр бетон кольцо, таг хүзүүвчийн гадна талыг урьдчилан замын хар тосоор бүрж өгвөл сайн. Бохирын худагийг мөн дулаалж агааржуулалтын хоолой хийж өгөхөө мартуузай. Жилд бохир усаа 1-2 удаа соруулах шаардлагатай. Сайн дулаалсан пиндээ 50-80 литр усны багтаамж бүхий ус халаагч цахилгаан бойлур суулгаж халуун хүйтэн ус ашиглах, цахилгаан тень керамик халаагуураар дулаацуулж болно. Дулаалгатай амбаар барих зардал 1-1.5 сая, бохирын худаг хагас саяд багтана.

Гэр хорооллын байшинтай айлууд дулаан алдагдлаа багасгах зөв хувилбар бол 5-10 см зузаантай 22-ын хатуулгатай галд тэсвэртэй хоосонцөрөор гадна талаа дулаалж торлож шавардлага хийсэн нь зүйтэй.

Гэр хорооллын оршин суугчид энэхүү зөвлөмжөөр экологийн цэвэр орчныг өөрсдийн хүчээр бүрдүүлж чадах боломжтой юм. Ингэснээр нийслэл хот оршин суугаа газраа хорт утаа, агаарын бохирдлоос ангижруулж цэвэр орчинд амьдарч чадна.

Энэхүү хувилбар хэрэгжүүлэх нийт зардал таван сая төгрөгт багтана.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин