Р.ОЮУН

“Зууны мэдээ” сонин “ZM memory” булангаараа есөн жилийн өмнө энэ өдөр ямар нийтлэл хэвлэгдэж байсан талаар хүргэж байна. Одоогоос есөн жилийн өмнө Африк тивийн ноён оргилд гарсан уулчид эх орондоо ирсэн талаар мэдээлж байжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдсан багт уулын спортын ОУХМ М.Эрдэнэтогтох, Б.Баасанжаргал нар багтаж Африк тивийн ноён оргилд хүрсэн Монголын анхны эмэгтэй уулчид болсон байна. “Бид төлөвлөж байснаас богино хугацаанд авиралтаа хийсэн. Ямартай ч Төрийнхөө далбааг хулгана жилийн төгсгөл, үхэр жилийн босгон дээр Африк тивийн ноён оргил Климанжарод  мандуулсандаа баяртай байна. Уулчид бид эхлээд зорьсон оргилдоо хүрэх, дараа нь амжилттай буух, тэгээд дараагийнхаа уулаа төлөвлөдөг” хэмээн ярилцлага өгч байжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин