НҮБ-ын бүлэг шинжээчид Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадын Засгийн газрын химийн зэвсгийн хөтөлбөр, Хойд Солонгосын эрх баригчдыг холбоотой гэж анхааруулсан байна. “The New York Times” сонинд бичсэнээр Пхеньян нь Сири руу хангамж илгээсэн байх магадлалтай. Ингэснээр Сири хийж байгаа дайндаа ашигласан химийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой болсон гэжээ. Тэд Хойд Солонгосыг энэ асуудалтай холбоотой гэсэн нотолгоог АНУ болон өөр бусад орон Сирийн Засгийн газрыг жирийн иргэдэд ялангуяа, саяхан зүүн Гита дүүрэгт удаа дараалан хийсэн дайралтын үеэр химийн зэвсэг хлорын хий ашигласан гэж буруушаасны дараа илрүүлсэн байна. НҮБ-ын зарим шинжээчид Хойд Солонгосын олон техник, пуужин Сирийн химийн зэвсгийн төхөөрөмж суурилуулсныг ажигласан байна. Иймээс тус улсаас илгээсэн хангамжид хүчилд тэсвэртэй хавтан, хавхлаг, термометр багтсан байх магадлалтай гэж онцолжээ. Мөн тэд тайландаа Сири болон Хойд Солонгосын хоорондын худалдаа аюултай байж болзошгүй гэж үзэж байгаагаа дурджээ. Энэ нь Ерөнхийлөгч Башар Аль Ассадын Засгийн газарт химийн зэвсгээ хадгалах, Хойд Солонгос цөмийн зэвсгийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлэх хөрөнгө олох боломжтой гэсэн байна. Мөн “The New York Times” сонины нийтлэлийг ашиглах боломж байсан ч НҮБ ашигласангүй. Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дажаррик “ Би энэ нийтлэл хэвлэгдсэн талаар юу ч мэдэхгүй” гэсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин