Х.ОЮУНБОЛД
Дуучин Бритни Сперс улаан хивсний ёслолд оролцдоггүй. Гэвч Холливудын “Beauty Awards” ёслолд оролцсон байна. Учир нь түүний үйлдвэрлэсэн үнэртэй ус оны шилдгээр шалгарч “Fantasy in Boom” шагналыг авахаар иржээ. Түүний шагналыг олон улсын гоо сайхны бараа үйлдвэрлэдэг Ревлон компанийн дэд захирал Рон Роллестон гардуулсан байна. Бритни Сперс “Би Роноор бахархдаг. Тэр яг миний өвөө шиг. Би түүнд их хайртай. Би Рон болон түүний Ревлоны хамт олонд талархахыг хүсч байна. Түүнтэй хамтран ажиллахад үргэлж сайхан байдаг. Мөн “Fantasy in Bloom” шиг үнэртэй усыг бүтээх бидний санаа бодлыг биелүүлдэгт баярлаж байна” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин