НҮБ-ын  Афганистан дахь тусгай төлөөлөгч  Тадамичи Ямамото тус улсад өрнөсөн дайны улмаас амь үрэгдсэн хүний тоо их байна гэж мэ­дэгджээ. Тэрээр  “Бид мөргөлдөөнийг дуусгахын тулд найрамдлын гэрээ бай­гуулах хэрэгтэй. Иймээс бүгд хоёр дахин хүчээ дайчилж ажиллах шаардлагатайгаас гадна мөргөлдөөнд  оролцогч талууд энгийн иргэдийг хамгаалах арга хэмжээ авах ёстой гэж уриалжээНҮБ-ын Афганистан дахь суурин төлөөлөгч  Тадамичи Ямамото тус бай­гууллага өнгөрсөн жилийн мөргөлдөөний тухай жилийн тайланг танил­цуулах ажиллагаан дээр энэ талаар ярьсан байна.

Энэ сарын 15-нд  ний­тэлсэн тайлангаас үзвэл өнгөрсөн жилийн байд­лаар  энэ зэвсэгт мө­р­гөлдөөний улмаас 3440 орчим хүн нас барж, 7000 гаруй хүн шар­хад­сан гэжээНҮБ-ын Афганистан дахь байгууллагын мэ­дээлс­нээр энэ үзүүлэлт нь 2016 оныхтой харьцуулбал есөн ху­виар буурсан. Гэхдээ хо­хирогчдын ихэнх нь амиа золиослогчдын халд­лага, гар аргаар хийсэн дэлбэрэх төхөөрөмжөөр зэвсэглэсэн дайралтад өртсөн гэж бүртгэгдсэн хэмээн онцолжээ. Үүнээс гадна өнгөрсөн онд энгийн иргэн амь үрэгдэх болсон гол шалтгаан нь Засгийн газрын цэр­гүүд болон зэвсэгт бүлэг­лэлийн хоорондын мөр­гөл­дөөн юм гэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин