Р.Оюун
Одоогоос таван жилийн өмнөх энэ өдөр “Зууны мэдээ” сонины “Хийморь” буланд мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга ёкозүна Харүмафүжи Токио хотын Япон дахь гадаадын сэтгүүлчдийн клубт зочилжээ. Энэ үеэр тэдний сонирхсон асуултад хэрхэн хариулсан талаар хүргэж байна.
АНУ-ын сэтгүүлч:
-Ёкозүна цолтойгоор барилдсан анхны тэмцээнд та ес ялсан. Тэгэхэд “Аварга хүн биш байна” гэсэн шүүмжлэл гарч байсан. Та тэр үед юу бодож байв?
-Өөрийгөө дайчлан барилдаад ес давсан болохоор энэ маягаараа дахин бүх чадлаа дайчлахад амжилт заавал ирнэ гэж бодож байлаа.
Английн сэтгүүлч:
-Японд гадаадын иргэд, цагаачдын асуудал хурцаар тавигддаг. Японы нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн гэж бодож байна уу?
-Гадаад орноос ирсэн ч гэсэн хүлээн авч, надад ирээдүй, мөрөөдөл бий болгосон Сүмогийн холбоонд үнэн сэтгэлээсээ баярлаж явдаг.
-Япончууд яагаад ёкозүна болж чадахгүй байна вэ?
-Үхэхээс буцахгүй тэмцэж, зүтгээд озеки болж чадна. Харин ёкозүна болно гэдэг хувь заяа гэж болно. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол шүү... хэмээн хариулж байжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин