2023/12/14
2609.0 USD
-9c
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Хүүхдийн ертөнц
  • Дэлхийд
  • Бөхийн мэдээ
  • Эрэн сурвалжилга
  • Спорт
  • Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
    • Эхлэл
    • Улс төр
    • Нийгэм
    • Хүүхдийн ертөнц
    • Дэлхийд
    • Бөхийн мэдээ
    • Эрэн сурвалжилга
    • Спорт
    • Цахим "Зууны мэдээ"

Үзэл бодлын чөлөөт талбар

Ярилцах цаг

  • Сайд ярьж байна
  • Зууны мэдээний зочин
  • Дугаарын зочин
  • Бизнес хөгжил
  • Leaderships forum

Дөрвөн хөлтэй анд

Монгол өв соёл

Фото

Урлаг

Эдийн засаг

Эмэгтэйчүүдийн манлайлал

Зууны нэг өдөр

Үндэсний мэдээллийн төв

Та үүнийг мэдэх үү

Сониуч нүд

Түүчээлэгч

Видео

NBA-гийн бүх цаг үеийн хамгийн махлаг 10 тоглогч
ZMS.MN
2018-02-25 14:01
 1 мин
0
хуваалцах
187
үзсэн
А.ЦЭРЭНДОРЖ

NBA-ийн бүх цаг үеийн хамгийн махлаг тоглогчдыг эргэн саная. Мэдээж NBA-гийн махлаг тоглогч гэхээр хамгийн түрүүнд Shaquille O’Neal та бүхний санаанд орж байгаа байх. Тэгвэл түүнтэй төстэй тоглолтыг өмнө нь хэн үзүүлж байсан юм бол гэдгийг “NBA-гийн хамгийн махлаг 10-н тоглогч” мэдээллээрээ танилцуулж байна.

  1. Bryant Reeves

1998 онд 136кг байсан бол өдгөө 44 насандаа 125кг болсон байна. 1995-2001 улиралуудад Vancouver Grizzlies багт хүчин зүтгэж байсан юмаа. Зургаанхан улирал тоглохдоо 4,945 оноо 2,745 самбар 302 хаалт гүйцэтгэжээ. Тухайн үедээ бусад төвүүдийг бодвол илүү сайн чөлөөт шидэлт гүйцэтгэдэг байжээ. Жишээлбэл, кареертаа 70,3% чөлөөт шидэлт гүйцэтгэж байсан байна.

  1. Charles Barkley

1993 улирлын үнэ цэнэтэй тоглогч мөн 11 удаагын бүх одод 51 настай Charles Barkley маань 9-т байранд жагссан байна. НБЭ зодог тайлхаас өмнө тэрээр 136кг байсан гэнэ. Тийм махлаг байсан ч бусад самбарын тоглогчдыг бодвол илүү хурдан байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. НБЭ-д 16 улирал тоглохдоо 22,1 оноо 11,7 самбар 3,9 ассист дунджилсан түүхтэй.

  1. Glen Davis

Бид бүхэн түүнийг ”Том жаал” гэдэг хочоор сайн мэддэг билээ. 2008 онд Бостон Сэлтикс багийн хамтаар аварга болж байсан бөгөөд Лос Анжэлэс Клипперс , Орландо Мэжик гэсэн багуудад тоглосон. Харин одоо 32 настай бөгөөд гэртээ ажилгүй сууж байгаа гэнэ. Түүний биеийн жин өнгөрсөн жил 136кг байсан бол энэ жил илүү жин нэмсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

  1. Kevin Duckworth

”Нугас” хочит 145кг жинтэй Кэвин нь NBA-д 12 улирал тоглосон байна. Бусад төвүүдийг бодвол довтолгоо тал дээр маш сайн харин хамгаалалтын самбар гэх мэт зүйл дээр таруухан гэсэн гэдэг. Мөн 684 тоглолтонд 11,8 оноо 5,8 самбар дунджилсан юмаа. 1987-1988 улирлын амжилт нь ахисан тоглогч мөн 2 удаа бүх оддын тэмцээнд нэрлэгдэж байжээ.

  1. Robert Traylor

Детройтын унаган хүү бөгөөд 1998-2005 улиралуудад тоглож байжээ. Энэхүү улиралуудад тэрээр 145кг жинтэй байсан гэнэ. NBA-д тоглож байх хугацаандаа 4,8 оноо 3,7 самбар дунджилж байсан. Гэвч харамсалтай нь 2011 оны 5 сарын 11нд 34 насандаа насан өөд болсон юм.

  1. Sim Bhullar

Канада гаралтай тоглогч бөгөөд 2014 онд Сакраменто Кингс багаас тоглож байжээ. Харин одоо CBA лигийн Dacin Tigers багт тоглож байна. Тэрээр 158кг жинтэй гээд боддоо. Тэрээр 2.26см өндөртэй.

  1. Eddy Curry

”Baby Shaq” хочтой бөгөөд 2001-2013 улиралуудад Чикаго Буллз , Нью Йорк Никс , Миами Хит , Даллас Маверикс гэсэн багуудад тоглож байжээ. Түүний биеийн жин 158кг бөгөөд 2012 онд багтайгаа аварга авж байсан чадварлаг тоглогч юм..

  1. Shaquille O’Neal

Бид бүхний хайртай хүндэлдэг тоглогчдын нэг яахын аргагүй мөн билээ. NBA-н эзэрхэг төвүүдийн нэг яалтчгүй мөн билээ. Харин манай залуу маань 163кг жинтэй гэнэ. Тэрээр тоглох хугацаандаа 23,7 оноо 10,9 самбар 2,3 хаалт дунджилсан байдаг юм. Хүндэл дахин дахин хүндэл.

  1. Michael Sweetney

2003 оны драфтын 9 дахь сонголт бөгөөд 2,03см өндөртэй 163кг жинтэй тоглогч. Одоо 35 настай бөгөөд чөлөөт агент гэнэ. ”Big Mike” Sweets , Big Sour гэсэн олон арван хочуудтай сонирхолтой тоглогч юм.

  1. Oliver Miller

1993-2004 онуудад Финикс Санс , Детройт Пистонс , Торонто Рэпторс , Даллас Маверикс , Сакраменто Кингс гэсэн багуудад хүчин зүтгэж явжээ. Түүний биеийн жин нь 170кг бөгөөд NBA-н хамгийн тарган тоглогч гэгддэг. Кареертаа 7,2 оноо 5,8 ассист 2,4 ассист дунджилсан байна. Түүний хамгийн алдартай хоч нь ”The Big O” гэнэ..

Эх сурвалж.www.polit.mn

 

Холбоотой мэдээ
Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу
Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу
2024-02-27
Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу
Эгийн голын эхлээгүй төсөлд зарцуулсан 78.2 тэрбум
Эгийн голын эхлээгүй төсөлд зарцуулсан 78.2 тэрбум
2024-02-07
Эртээ урьдын цагт гэж үлгэр эхэлдэг. Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станцын “үлгэр” ХХI зууны эхээр юмсанж хэмээн эхлэнэ.
Жолоо барьж байхдаа үер өртвөл цонхоо нээгээрэй
Жолоо барьж байхдаа үер өртвөл цонхоо нээгээрэй
2023-08-10
Жолоо барьж байхдаа үер өртвөл цонхоо нээгээрэй
Шинжлэх ухаанд суурилсан аялал жуулчлалын
Шинжлэх ухаанд суурилсан аялал жуулчлалын "Динозавр фестиваль"-аар саатаарай
2023-07-24
Шинжлэх ухаанд суурилсан аялал жуулчлалын "Динозавр фестиваль"-аар саатаарай
logo
  • Бидний тухай
  • Сурталчилгаа Байршуулах
  • Холбоо барих
Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК