Гэрэл зурагчин Х.Сэргэлэн­батын “Ми­ний эх орон” бай­га­лийн гэрэл зургийн үзэс­гэ­лэн­г Дундговь айм­гийн музейн үзэсгэлэн­гийн танхимд болсон юм. Үзэсгэлэнд дэлхийн болон Монголын нэн хо­ворд­сон зэрлэг ан амь­тан, ховор ургамал, бай­галийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ.

Тэрээр “Үзэсгэ­лэн­­гээ төрөлх нутаг Дунд­­говиосоо эхэлж байгаа­даа баяртай байна.  Учир нь 21 аймгаа тойрч бүтээлээ олонд дэл­гэ­хээр төлөвлөсөн бай­гаа” гэв. Энэ удаад та­вигд­сан бүтээлүүд түү­ний долоон жилийн хөдөл­мөр зүтгэлээр бүт­сэн хэмээн тэрээр ярив. Монгол Улсын Улаан номонд орсон 33 хөх­төн амьтан байдгийн 15 нь энэ үзэсгэлэнд дэлгэгджээ. Мөн төрийн тахилгат уулс, Монгол орны үзэсгэлэнт газар, дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан аж. Гэрэл зурагчин Х.Сэргэлэн­бат нь анхны үзэсгэлэнгээ  2015 онд “Гэгээн эгшин” нэртэй гаргаснаас хойш “Сайхан Монгол”, “Дөрвөн өнгө” үзэсгэлэнг гаргасан юм. Мөн “Монголын зэрлэг ан амьтдын тусгай байгаль”-ийн гэрэл зургийн үзэсгэлэн нь БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотуудад бүтэн жилийн хугацаанд олны хүртээл болж байгаа юм.

АЛТАН ОВОО
/Сүхбаатар аймаг, Дарьганга сум, Шилийн Богд БДГ/

ХҮРЭН БААВГАЙ
/Сэлэнгэ аймаг, Хүдэр сум/

ХҮДЭР
/Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум/

ТААНА
/Дундговь аймаг, Эрдэнэдалай сум/

ВАНСЭМБЭРҮҮ ЦЭЦЭГ
Увс аймаг, Ховд болон Бөхмөрөн сум, Олон нуур

БУЯНТ ГОЛ
/Xовд аймаг/

ГОВИЙН АРГАЛ
/Говьсүмбэр аймaг, Чойрын богд БНГ/

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин