Мальдивт энэ сарын  эхээр улс төрийн хямрал  дэгдсэний улмаас тус улсад онцгой байдал зарласан байна. Харин энэ үеэр БНХАУ-ын байлдааны 11 хөлөг онгоц Зүүн Энэтхэгийн далайд  зорчиж байсан хэмээн  Sina.com.cn цахим хуудаст мэдээлжээ. Мөн эдгээр хөлөг онгоцны дунд 30 мянган тоннын даацтай газар уснаа явагч хөлөг онгоц, шатахуун ачсан, байлдааны хөнгөн хөлөг онгоцоос бүрдсэн усан флот байсан байна. Үүнийг  тэд Мальдивт дэгдсэн хямралтай холбон үзэж байгаа  ажээТүүнчлэн байлдааны хөлөг онгоцууд болон  бусдыг нь харвал Энэтхэг, Хятадын далайн хоорондын зай тийм ч их биш юм хэмээн цахимд онцолжээ. Гэхдээ тэд усан флотынхон хэзээ ирсэн, хэр удаан байх талаар тодорхой мэдээлээгүй байна. Энэтхэг болон БНХАУ-ын Мальдивт нөлөөлөх гэж өрсөлдөж байгаа нь Мальдивийн Ерөнхийлөгч Абдулла Яамин албан ёсоор Хятадын шинэ торгоны замтай арлыг нэгтгэх талаар мэдэгдсэний дараа ил болсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин