Д.ОЮУНЧИМЭГ

 Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөрОюутолгойкомпанитай 2014 онд байгуулсан эрчим хүчний гэрээг Засгийн газраас цуцлах шийдвэр гаргасантай холбоотой асуудлаар Төрийн ордонд  мэдээлэл хийлээ. “Цуцалсан гэрээний асуудлыг ташаа ойлгон буруу мэдээлэл гаргаж байна. Оюутолгой болон Монголын Засгийн газар Татвантолгой төслийг хэрэгжүүлэхгүй гэдэг асуудал огт яриагүй гэдгийг мэдэгдьехэмээв.  

 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ЭРХ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙХГҮЙ

Монгол Улсын Засгийн газар 2009 ондОюутолгойкомпанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-тОюутолгой компани өөрийн эрчим хүчний хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангах учиртай. Ингэхдээ дөрвөн жилийн дотор гурван хувилбарын аль нэгийг сонгох үүрэгтэйхэмээн заасан байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсвэл барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц. Түүнчлэн гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц. Мөн Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээг ашиглана гэж заажээ. Энэ гэрээнд зааснаар өнгөрсөн оны долдугаар сараас эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах ёстой байсан юм. ГэвчӨмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний уршгаар Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалт хэрэгжихгүй болсон аж. Тодруулбал, тус гэрээний 1.4.1-тталууд Тавантолгой цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байгаа болон ТТЦС төслийн баригдаж дуусах хугацааг харгалзан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасанОюутолгойкомпанийн үүрэг түдгэлзэх ба үйлдвэрлэл эхэлснээс хойш болонОюутолгойкомпанийн ТТЦС төсөл дэх оролцоо үргэлжил байгаа нөхцөлдОюутолгойкомпани уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна. Ийнхүү түдгэлзүүлсэн үедОюутолгойкомпанийг Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг ямар нэг байдлаар зөрчсөн эсвэл дагаж мөрдөөгүй гэж Засгийн газар үзэхгүй болногэжээ. Ийнхүү гэрээнд өөрчлөлт оруулахдаа УИХ-д танилцуулаагүйгээс гадна Монгол Улсад ашиггүй гэдгийг салбарын сайд онцлов. Түүнчлэн ийнхүү төрийн өндөр албан тушаалыг урвуулан ашигласан гэмт хэрэг учраас буруутай этгээдэд хариуцлага тооцох учиртайг тодотгов. Ямартай ч Засгийн газрын зүгээс УИХ-аар баталсан гэрээнд өөрчлөлт оруулах эрхзүйн үндэсгүй ажээ. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний УИХ-ын хуралдаанаарӨмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж хүчингүй болгосонбайна. Энэ гэрээ цуцлагдсанаар Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээг дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгож авах үүрэгтэй болжээ.

 ОЮУТОЛГОЙГООС БАТЛАН ДААЛТГУЙЖБАЙНА

Оюутолгой үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Өвөрмонголоос эрчим хүч худалдан авч буй. Жилдээ 130-140 сая ам.долларыг эрчим хүчинд зарцуулдаг болохыг тэрээр онцлов. Удахгүй гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч, олборлолт эхэлснээр эрчим хүчний эрэлт улам өснө. Тэгэхээр дээрх зардал 200 сая ам.долларт хүрнэ гэлээ. Иймд нүүрсний арвин нөөцтэй Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах зайлшгүй шаардлага бий гэсэн юм. 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл ТЭЗҮ, судалгаа шинжилгээгээ хийж дуусахын зэрэгцээ санхүүгийн зөвлөгөө ч авч амжсан аж. Тиймээс төслийг эхлүүлэхэдасуудалгүйгэдгийг уг төслийн захирал Д.Батбилэг хэлэв. ТэрээрХөрөнгө оруулалтын гэрээгээр 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барих ёстой. Өөрийн өртөг нь нэг тэрбум ам.доллар. Хөрөнгийн баталгаа гаргуулахаарОюутолгойкомпанитай хэлэлцээ хийж байнагэлээ. Учир нь тус цахилгаан станцын гол худалдан авагч Оюутолгой төсөл баталгаа гаргавал ирэх долдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой. Ингэснээр 2021 онд ашиглалтад орно гэж үзвэл жилд 2.3 тэрбум кВт цаг эрчим хүч үйлдвэрлэн, 450 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 45 тэрбум төгрөгийн татвар төлөх юм байна.

Ийнхүү Тавантолгойн цахилгаан станц төсөл хөдлөхийн тулд “Оюутолгой”-гоос баталгаа гаргаж өгөхийг “гуйж” байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин