Өвөл цагийг өнтэй давж, хаврын урьтай хавтай сайхан золгож, нас нэмсний баяр, Цагаан сарыг хот, хөдөөгүй өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Дээлтэй монгол түмний минь эв нэгдлийн баяр, үндэсний өв уламжлал, аав, ээж, ихэс дээдсээ хүндэтгэн золгож, ураг садны хэлхээ холбоо батжих сар шинийн баярыг гэрэл зургийн дуранд ийнхүү буулгав.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин








