М.БААСАНДЭЛГЭР
“Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн, дуучин С.Заяа, МҮОНРТ-ын хөтлөгч Д.Одзаяа нар залууст үлгэр дууриалал болсон гайхалтай хосууд билээ. Хайрын баярын өдөр нэг нэгэндээ сэтгэлийн бэлэг өгдөг. Харин тэдний хувьд валентины баярын өдрөөр зөвхөн хоёр биедээ цаг гаргаж, тэр цаг мөчөө хамгийн романтик өнгөрүүлэхийг эрхэмлэдэг гэнэ. Хосууд маань хамгийн анхны хайрын баяраараа хос бөгж авч зүүжээ. Тухайн цаг үе тэдний хувьд хамгийн жаргалтай мөчүүд. Хэдхэн хоногийн өмнө дуучин Заяагийнх бүл нэмж бяцхан хүүгээ өлгийдөж авчээ. Энэ жилийн хайрын баярыг яаж тэмдэглэх вэ гэхэд “Энэ удаагийн баярыг ханьтайгаа гэртээ тэмдэглэнэ. Гарынхаа хоолыг хийж, бэлдсэн бэлгээ өгөөд л сайхан энгийн баярлана даа. Хосууд гэгээн хайрын баярыг заавал тэмдэглэж байх нь зүйтэй гэж манай гэр бүл үздэг” гэсэн юм. Залуу хосдоо аз жаргал хүсье!
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин