Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн оны сар шинийн барилдаанаас хойшхи 23 удаагийн барилдаанд гаргасан амжилтаар нь тогтоосон чансааг Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий тэргүүлжээ. Удаахь байрт мөн аймгийн Ховд сумын харьяат улсын харцага О.Хангай, Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Орших нар оржээ. Тэдний араас шилдэг наймд улсын заан Н.Жаргалбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, М.Бадарч нар шилдэг наймд бичигдсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин