Б.ТУУЛ

 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XVII их хурал энэ сарын 8-ндНийслэлийн иргэний танхим”-д  нэлээд ширүүхэн боллоо. Энэ их хуралд Монголын сэтгүүлзүйн салбарт бор зүрхээрээ бэдчиж яваа 3000 сэтгүүлчийн төлөөлөл болсон хот, хөдөөгийн 305 сэтгүүлч оролцсон юм. Энэ удаагийн хурал өмнөх хурлуудтай харьцуулахад нэлээд хэл ам ихтэй зохион байгуулагдав. Учир нь, хурал болох тов зарлагдснаас хойш XVII их хурлын талаарх мэдээлэл, МСНЭ-ийн Ерөнхийлөгчид шинээр нэр дэвших гишүүдийн талаарх мэдээллүүд цахим ертөнцийн багагүй хувийг эзэлж, олон нийт болон сэтгүүлчдийн дунд  ерөнхийлөгчийн сонгууль шиг дээр, дооргүй шуугиан тарьж, нам улс төр, танил талаар нь талцуулж, өнгө өнгийн таамгийг дэвшүүлээд байсан юм.

[caption id="attachment_48706" align="aligncenter" width="750"]Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XVII их хурлыг санал зөрөлдсөний улмаас оройн 17:00 цагийн үед Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид хурлыг орхин гарснаар тус их хурал хоёр хуваагдаж, сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж чадсангүй. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XVII их хурлыг санал зөрөлдсөний улмаас оройн 17:00 цагийн үед Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид хурлыг орхин гарснаар тус их хурал хоёр хуваагдаж, сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж чадсангүй.[/caption]

Өчигдөр өглөө 09:00 цагаас эхэлсэн тус хуралдаан мандат олгох асуудлаасаа эхлээд нэлээд хэл ам ихтэй эхэлсэн. Хурлын эхэнд, дэгийг хэлэлцэж, хурлын тэргүүлэгч гишүүнээр таван хүнийг сонгоход, энэ бүрэлдэхүүнд өдөр тутмын сонины холбооны төлөөллийг багтаасангүй гэх зэрэг мэдээлэл нь эхнээсээ сэтгүүлчдийн эгдүүцлийг хүргэж байв. Мөн МСНЭ-ийн ээлжит хурал гэдэг утгаараа МСНЭ-ийг найман жил удирдсан ерөнхийлөгч асан Б.Галаарид уламжлал ёсоор тайлан илтгэлээ тавьж, үг хэлсэн юм. Үүний дараа илтгэлтэй холбоотой асуулт, хариулт үргэлжилж, МСНЭ-ийн дүрмийн төслийг хэлэлцэх асуудал руу шилжсэн юм. Харин энэ дүрмийн төсөл нь өмнө нь хэрэгжүүлээд явж байсан дүрэмтэй харьцуулахад хэт улстөржсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, улс төрчдийн халаасанд орсон зүйл заалттай байгааг сэтгүүлчдийн олонх нь шүүмжилсэн. Ялангуяа, МСНЭ шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа энэ үед дүрмийн төсөл нь намын гишүүдэд үйлчилсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан шинж чанартай байгааг хуралд оролцогчдын багагүй хэсэг шүүмжилж байв. Нөгөөтэйгүүр, Монголын сэтгүүлчдийн байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр хэн тодрох бол гэсэн асуулт нийгэмд багагүй хүлээлтийг үүсгээд байсан. Энэ удаа  МСНЭ-ийн ерөнхийлөгчид “Bloomberg TV” захирал, Монголын өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Б.Долгион, “Зиндаасэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, “Нийслэл.мнсайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс нар өрсөлдөхөө мэдэгдээд байсан юм. Нэр дэвшигчдийн  дунд намын харьяат хүн байгааг ч бас сэтгүүлчид шүүмжилж байв. Үеийн үед нам улс төрөөс хараат бус байдаг сэтгүүлчдийн байгууллагыг улс төртэй хутгаж, намын халаасанд оруулах гэж байна хэмээн хардаж байгаагаа тэд нуусангүй. МСНЭ-ийн дүрмийн төсөлд илүү нарийн нухацтай ярилцах зүйл олон байгаа учраас түр хойшлуулах саналтай байгаагаа хэлсэн. Мөн хуралд оролцогчдын зүгээс XVII их хуралд гол асуудлаа ярьсангүй, хурлын ихэнх цагийг дүрмийн төсөлд зарцуулж байна. Сэтгүүлзүйн салбарт хойш үеийн чанартай сэтгүүлчдийг бэлтгэх, салбарын хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгохсэтгүүлзүйн салбарын үнэлэмж, сэтгүүлчдийн нэр хүндийг дээшлүүлэх тал дээр илүү анхаарах байтал дүрмийн төсөл дээрх намчирхсан заалтууд дээр ач холбогдол өгч байгааг шүүмжилсэн юм.

Мөн энэ асуудал дээр санал зөрчилдсөн учраас  хурлын дундуур буюу оройн 17:00 цагийн үед Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид хурлыг орхин гарсан юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаарх байр сууриа илэрхийлж, холбогдох албаныхан мэдээлэл хийснээр  МСНЭ-ийн XVII их хурал хоёр хуваагдав. Хурлыг орхин гарсан сэтгүүлчдийн төлөөлөл МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг хууль бус гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин